Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сум Ховд аймгийн Мянгад сум

Мянгад сумын угтах хаалга

2014-10-09

2014 онд ОНХ сангаар нийт 22 нэр төрлийн 254,5 сая төгрөгийн бараа, ажил, үйчилгээ худалдан авахаар төлөвлөсөн. Үүнээс 3 дугаар улиралын байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

“Гудамжны гэрэлтүүлэг”  Баянзүрх прогресс ХХК  30,0 сая төгрөгөөр, Сумын угтах хаалга орон нутгаас 5,0 сая төгрөг гарган үлдсэн  зардлыг  Жаргалант рашаант ХХК  өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

     Сумын төвийн тохижилт /5,0 сая/, Цэцэрлэгийн тохижилт /9,0 сая/, Соёлын төвийн ном, техник хэрэгсэл /17,0 сая/ Чацарганат багт зам засах /6,0 сая/, Ахмадын танхим тохижуулах /2,0 сая/  хурдан морины гарааны төхөөрөмж /2,8 сая/ зэрэг ажлуудыг  иргэдийн бүлгүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ онд малжуулах хөтөлбөрт  Б.Мөнхжаргал, М.Лхагва-Очир, Б.Галбадрах, Т.Энхбаяр, Л.Нямдорж  нарын 5 хүнийг хамрууллаа. Мөн Цагаанбулан багийн булууны сайрд гүний худаг гаргах /Алтайн хар сувд ХХК/ , Гахайт багт багийн төв барих /Дабль сервис ХХК/, Чацарганат багийн төвийн засвар /ББМЗЗТ ХХК/ зэрэг ажлууд дээр тендер шалгаруулан гүйцэтгэгчтэйгээ гэрээ байгуулан ажил нь эхлэлтийн шатандаа явагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%