Зөвлөгөөнд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, 12 жилийн дунд сургууль, Хүүхдийн Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, МЭТ, Цагдаагийн тасгийн хамт олон, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын нийт 150 гаруй төрийн албан хаагчид оролцов.
Зөвлөгөөнөөр төрийн албаны шинэтгэлийн талаар гарсан хууль, тогтоомжуудын талаарх сургалт явагдаж эцэст нь нийт төрийн албан хаагчид Төрийн албан хаагчийн андгай өргөх ёслол болж өндөрлөлөө.