Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сум Ховд аймгийн Мянгад сум

БИНХ-ЫН ЖИШИГ ХУРАЛДААН БОЛОВ

2019-04-04

Тус сумын Цагаанбулан багт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр багийн ИНХ-ын "Жишиг хуралдаан" болж, хуралдаанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчид, бүх багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, баг тус бүрээс иргэдийн төлөөлөл 10 хүн, Цагаанбулан багийн иргэд 156, аймаг, сумын удирдлагууд, Тогтовортой амьжиргаа-3 төслийн баг, Дэлхийн зөн ОУБ-ын ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.
       Хуралдаанаар сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний санал авах, эрэмбэлэх тухай шинэчлэгдсэн журмын талаар сургалт хийж, Цагаанбулан багт сумын 2020 оны ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, Төрийн тахилгат Алтан хөхий уулын орчны бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Мянгад адуу "Хурдан удмын омог"-оор баталгаажсантай холбогдуулан Мянгад адууны баяр хийх, түүний тов тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн амжилттай шийдвэрлэлээ.
       Жишиг хуралдаан нь бүх багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн иргэдийн төлөөллүүдийг хамруулсанаараа онцлог болж, тэдний уялдаа холбоог сайжруулах, дадлага туршлага солилцох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
       Мөн хуралдаанд ач холбогдол өгч аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Тогтвотой амьжиргаа-3 төслийн орон нутгийн ажилтан Батсайхан нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж оролцон иргэдэд мэдээлэл өглөө.
                                                               
                                                              


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%