Хуралдаанаар
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай
2.Сумын 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний хагас жилийн тайлан хэлэлцэж үнэлэх тухай
3.ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн явцын тайлан хэлэлцэж үнэлэх тухай
4.Сумын ОНХС, Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийн явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай
5.Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Зөвлөлийн ажил дүгнэх, урамшуулал олгох журам батлах тухай
6.Шим Ус ХХК байгуулах тухай
7.Зарим газар нутгийг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль Мянгад сумын Баянбулаг багийн тойрогт зохион байгуулагдаж МАН-аас нэр дэвшигч Н.Батболд санал өгсөн сонгогчдын 57,93 хувийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон тухай сумын Сонгуулийн хорооны өргөн барьсан тогтоолыг үндэслэн тус хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан хэлэлцсэн асуудлуудтай холбоотой үүрэг чиглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.

