Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Мянгад сум Ховд аймгийн Мянгад сум

СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-31

Анхдугаар Хуралдаанаар
🔸Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл
🔸Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
🔸Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
🔸Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
🔸Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
✅ Сумын ИТХ-ын даргад АН-аас Давагдаа овогтой Нямбаярыг, төлөөлөгчдөөс Баатарчулуун овогтой Идэрзаяа нарыг нэр дэвшүүлж санал хураахад Баянхошуу багаас сонгогдсон Баатарчулуун овогтой Идэрзаяа нийт төлөөлөгчдийн 85 хувийн саналаар сонгогдон 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын даргаар ажилласан Д.Баатарсүрэн тамгаа гардуулан өглөө.
✅Сумын Засаг даргад АН-аас Мянгад сумын АН-ын дарга Дэнсээ овогтой Энхболдыг, төлөөлөгчдөөс Бямбацэрэн овогтой Батхишиг нарыг нэр дэвшүүлж санал хураахад Бямбацэрэн овогтой Батхишиг нийт төлөөлөгчдийн 70 хувийн санал авч аймгийн Засаг даргад уламжилхаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9118
7451 / 82%
1033 / 11%
303 / 3%
331 / 4%